“Viking Sky” хөлөг онгоц Молде боомтод хүрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 16:43:50

МОСКВА. /TASS/. Норвегийн “Viking Sky” хөлөг онгоц Молде хотын боомтод ирсэн тухай телевизийн “NRK” суваг мэдээлжээ. Уг хөлөг онгоц Атлантын далайн эрэг хавийн Норвегийн баруун нутагт орших Мёре-ог-Ромсдал мужаас холгүй явж байх үед хөдөлгүүрүүдийн нэг нь ажиллагаагүй болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.


“Viking Sky” онгоцыг чирэгч хөлөг онгоц болон өөр хоёр хөлөг онгоцоор чирж, Молде боомтод хүргэжээ. Гаталга онгоцон дээр байсан 1400 хүнээс 463-г нь өөр онгоцонд шилжүүлсэн бол үлдсэн хүмүүсийг шилжүүлэлгүйгээр эрэгт хүргэсэн байна. Түүнчлэн бүх зорчигчийг зочид буудалд хүргэж, тусламж үзүүлэх төвд байрлуулж байгаа аж. 

Холбоотой мэдээ