“Brexit”-ийн асуудлаар дахин санал асуулга явуулахыг дэмжин жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-24 10:07:50

ЛОНДОН. /TASS/. “Brexit”-ийн асуудлаар бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахыг дэмжин Их Британийн нийслэл Лондон хотноо бямба гарагт зохион байгуулсан жагсаалд 1 сая гаруй хүн оролцжээ. Энэ тухай “Ард түмний дуу хоолой” /People's Vote/ олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулагчид “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“Бүтэлгүй болсон “Brexit”-ийг жирийн хүмүүс улс орон даяар эсэргүүцлээ. Их Британийн өнцөг булан бүрээс ирсэн жагсагчдадаа байрлалаа” гэж мэдээлэлд дурдсан байна.


Жагсагчид Лондон хотын төвд орон нутгийн цагаар үд дунд гэхэд цуглаж, хэд хэдэн гудамжаар Парламент-сквер талбай руу явцгаажээ. Уг талбайд парламентад суудалтай бүх намын төлөөлөгчид, тухайлбал, Лондон хотын дарга Садик Хан, лейбористуудын тэргүүний орлогч Том Уотс, “Либерал ардчилал” намын тэргүүн Винс Кейбл, мөн Шотландын тэргүүн шадар сайд Никол Стержден нар ард түмэндээ хандан үг хэлж байсан байна.


“Brexit”-ийг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг, Их Британи ЕХ-ноос гарах ёстой эсэхийг шийдэх боломжийг Их Британийн иргэдэд олгохын тулд бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахыг “Ардын түмний дуу хоолой” арга хэмжээнд оролцогчид парламентынхаа гишүүдэд уриалжээ.


Лондон хотын цагдаагийн газраас мэдээлснээр, жагсаал тайван болсон байна.  


Холбоотой мэдээ