Ливийн шинэ Үндсэн хуулийг ард олонд танилцуулна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-03-21 14:26:57

РАБАТ. /TASS/. Ливийн шинэ Үндсэн хуулийг уг хуулийг боловсруулах ажлыг хариуцсан төрийн байгууллагын бүх гишүүнийг баталсны дараа явуулах бүх нийтийн санал асуулгын үеэр тус улсын ард иргэдэд танилцуулна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ливи улсын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Ливид дэмжлэг үзүүлэх НҮБ-ын ажиллагааны тэргүүн Мартин Коблер ням гарагт тус улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулсан шинжээчдийн ажилд тайлбар өгөхдөө мэдэгджээ.

Тэрбээр “Ливи улсын болон хойч үеийнхээ ирээдүйг бүтээхэд тууштай сэтгэлээр хандахыг бүх талд уриалжээ”. “Үндсэн хууль бол Ливийн ирээдүй юм. Тиймээс түүнийг боловсруулахад бүгд ажиллах ёстой” гэж Коблер онцлон дурдсан байна.

Үндсэн хуулийг боловсруулах ажил хариуцсан байгууллага  нь 32 гишүүнтэй аж. Ливийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Үндсэн хуулийг боловсруулах ажлын хүрээнд тухайлбал, орон нутгийн удирдлагатай холбоотой заалт дээр ажиллаж байгаа аж. Ажиглагчдын үзэж буйгаар, улс төрийн олон ургалч зарчим болон эрх мэдлийг тайван замаар өөрчлөх тухай гурван заалтыг Ливийн Үндсэн хуульд оруулах ёстой.

2011 оны хоёрдугаар сард ард олны бослого хөдөлгөөн өрнөж, улмаар Ливийн удирдагч Муамар Каддафиг түлхэн унагаж, амийг нь хөнөөхөд хүргэсэн дайны дараа тус улс хоёр хэсэгт хуваагдсан билээ. Удаан хугацаанд сунжирсан цэргийн мөргөлдөөнд автсан Ливи улсад засаг захиргааны хоёр төв үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Тобрук хотод хуралдаж байгаа, олон нийтийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн Төлөөлөгчдийн танхим бол нөгөө нь Триполи хотод байрлаж буй Бүх нийтийн үндэсний конгресс /хуучин түр парламент/ юм.

Одоогоор Ливид байдал маш түгшүүртэй хэвээр байна. Тус улсын хэд хэдэн муж, тухайлбал, хойд мужуудад террорист “Лалын улс” бүлэглэл хяналтаа тонтоожээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ