Сурагчдад газар хөдлөлтийн аюулыг таниулав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-03-21 22:46:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Таниулах өдөр” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр боловсролын салбарт зохион байгууллаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг яаж хангах, гал түймрийн аюулаас  өөрийгөө  болон бусдыг хэрхэн аврахыг таниулж ойлгуулах зорилготой тус арга хэмжээнд Хархорин сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 100 гаруй багш, сурагч оролцов.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг явууллаа.

Холбоотой мэдээ