Хаваржилт хүндэрсэн сумдад малын хорогдол буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-20 16:13:13

Завхан/МОНЦАМЭ/. Завханд аймгийн дүнгээр 6.9 мянган том мал зүй бусаар хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 10.0 дахин буюу 63.1 мянган толгойгоор буурсан байна.

Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 9.4 хувь, бог малын хорогдол 85 хувь, бод малын хорогдол 15 хувийг тус тус эзэлж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар цасны зузаан гурван сантиметрээр нэмэгдэж, хангайн нурууны нутгаар 18-23 см, бусад нутгаар 2-23 см цасан бүрхүүл тогтож, цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хаваржилт хүндэрч болзошгүй сумдад аймгийн нөөцөөс өвс үнэгүй олгожээ.

Харин мал төллөж эхэлсэн, зарим хаваржилт хүндэрсэн сумуудын малчдад тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Тухайлбал Тосонцэнгэл суманд 600 уут тэжээл, Их-Уул суманд 450 уут тэжээл, Идэр суманд 300 боодол өвс, 200 уут тэжээл, Тэлмэн суманд 300 боодол өвс, 200 уут тэжээлийг олгожээ. Гуравдугаар сарын эхээр хаваржилт хүндэрсэн нэр бүхий 16 сумын малчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэмж өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр дахин хуваарилж олгосон. Хаваржилт хүндэрсэн сумдаас 900 тонн өвс, 500 тонн хивэг, 13,8 тн хорголжин тэжээлийн захиалга ирүүлээд байгаа. Том малын зүй бус хорогдол өнгөрсөн оноос буурсан хэдий ч хаваржилт хүндэрсэн сумдад малын хорогдол буурахгүй байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ