“Түншлэгчдийн уулзалт зөвлөлгөөн-2016” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 11:03:56

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс “Түншлэгчдийн уулзалт зөвлөлгөөн-2016” арга хэмжээг зохион байгуулж хамтран ажилладаг 17 салбарын 80 гаруй төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр түншлэгч байгууллагуудын санал бодлыг сонсч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцаж, төлөвлөгөөт ажлуудын хүрээнд арга барилаа хэрхэн өөрчилж ажиллах талаар ярилцжээ. Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд, суралцагчид буюу боловсролын байгууллага юуг анхаарах талаар хэлэлцсэн төдийгүй ажил олгогч түншлэгч байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон зөвлөгөө өгч харилцан ярилцсан, хийж шинээр төлөвлөж буй ажлаа бие биедээ тайлагнасан үр дүнтэй зөвлөлгөөн болжээ.

Мөн үнэтэй санал зөвлөгөө бодлогыг албажуулах талаар харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд уулзалтанд барилгын салбар, авто засварын салбар, хоол үйлдвэрлэлийн салбар, үсчин гоо засалчдын салбар, үйлдвэр үйлчилгээ гэсэн  салбарын төлөөлөл оролцож санал бодлоо солилцжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ