Д.Трамп Нисэхийн удирдах газрын тэргүүнд С.Диксоны нэрийг дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-20 12:56:22

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нисэхийн удирдах газрын тэргүүнд тус улсын агаарын цэргийн хүчний нисгэгч асан бөгөөд “Delta” компанийн тэргүүн асан Стефен Диксоны нэрийг дэвшүүлжээ.


Энэхүү саналыг Сенатын танхим батлах шаардлагатай юм. Одоогоор Нисэхийн удирдах газрын үйл ажиллагааг Дэниел Элвел орлогчийн байр сууриас хянадаг юм.


"С.Диксон нь агаарын тээврийн Delta” компанийн аюулгүй байдал, үйл ажиллагааны гүйцэтгэл болон нисгэгчийн бэлтгэл зэргийг хариуцдаг байсан бөгөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд ажиллаж байсан туршлагатай нэгэн" гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ. 


Boeing 737 Max” загварын нисэх онгоц сүүлийн таван сарын хугацаанд хоёр удаа осолдсонтой холбоотойгоор Нисэхийн удирдах газар олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй энэ үед Д.Трамп түүний нэрийг дэвшүүлсэн юм.


Энэ долоо хоногийн даваа гарагт Францын мэргэжилтнүүд Этиоп болон Индонезид гарсан осолд ижил төстэй байдал ажиглагдсан тухай мэдээлсэн билээ.  

Холбоотой мэдээ