Токаевын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд эрсдэл гарахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-20 12:00:58

МОСКВА. /TASS/. Казахстаны Ерөнхийлөгчийн үүргийг Касым-Жомарт Токаев гүйцэтгэх хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд ямар нэгэн эрсдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Олон улсын хэрэг эрхэлсэн хорооны дарга Константин Косачев илэрхийлжээ.


Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорсны дараа тус улсын төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль болох хүртэл Казахстаны Сенатын танхимын дарга Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ.


"Хоёр улсын харилцааг дэмжих тууштай бодлого баримтлахаа Токаев мэдэгдсэн. Токаев гэдэг хүн манай улсын хувьд хэдийн танил болсон нэгэн юм. Токаев бол ОХУ-тай, тэр дундаа парламентын чиглэлээр эртнээс хамтран ажиллаж ирсэн найдвартай түнш. Тэр сүүлийн хэдэн жилийн турш Казахстаны Сенатын танхимыг удирдаж байгаа хүн” хэмээн К.Косачев ярьсан байна. 

Холбоотой мэдээ