Монголын хоккейчид Малайзын шигшээг 9:5-аар хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-04 14:32:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайзын нийслэл Куала-Лампур хотноо "Asian challenge cup” тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой /2019.03.03/ эхний тоглолтоо эзэн орны багтай хийж 9:5-аар хожлоо.


Энэ удаагийн "Asian challenge cup” тэмцээн гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд ийнхүү манай хоккейчид эхний ялалтаа байгуулж тэмцээний гараагаа эхлүүллээ. Манай залуус дараагийн тэмцээнээ өнөөдөр 20:30 цагт Сингапурын шигшээ багтай хийнэ.

Холбоотой мэдээ