Сурагчид малчдад туслах аянд идэвхтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 15:48:51

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс бүх аймгийн дунд шатны хороодуудад “Малчин  төлөөр баяжина-Төл сүүгээр бойжино” уриатай хандивын аян зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооноос дээрх хандивын аяныг зарласан бөгөөд сургууль, цэцэрлэгийн байгууллагууд идэвхтэй оролцож, шингэн сүү, лаа шүдэнз, өвс тэжээл, нэмнээ гэх мэт малчдад хэрэгтэй эд зүйлсийг цуглуулж өгчээ. Өнөөдрийн байдлаар 907 ширхэг угж, 804 ширхэг сүү болон өвс тэжээл, хувцас зэргийг малчин өрхүүдэд хандивлахаар бэлэн болоод байна.

2010 оны гамшгийн үеэр Улаан загалмайн хорооноос энэхүү аяныг зохион байгуулж, 305 өрхөд 6 сарын хэрэглээний хүнс, дулаан хувцас олгож байжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ