Монгол хэлний зөв бичих дүрмийн сургалтад 1000 хүн хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-21 16:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан "Монгол хэлний зөв бичих дүрэм”-ийн сургалт Монголын Хүүхдийн ордны хурлын танхимд боллоо. 

Сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа хөтлөн явуулав. Энэ удаагийн сургалтад оролцогчдоор богино хэмжээтэй цээж бичиг бичүүлэн, алдсан үгс дээр нь тайлбарлаж өгсний зэрэгцээ, багш нараар самбар дээр бичүүлж, алдаа оноог нь өөрсдөөр нь ялгуулснаараа онцлог болов.

Алдаагүй зөв бичиж, зөв тайлбар хийсэн багш нарт Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бэлэглэв. Онол, дадлагыг хослуулсан өвөрмөц сургалт боллоо хэмээн багш нар олзуурхаж байлаа.

Сургалтад нийслэлийн Ерөнхий боловсролын монгол хэл-уран зохиол, түүх нийгэм судлал, бага боловсролын 700 багш, 200 сэтгүүлч, сэтгүүлчийн ангийн 200 оюутныг хамруулсан юм.

Холбоотой мэдээ