"Хүмүүн" цэцэрлэг ёс заншлын өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-22 14:39:48

Төв /МОНЦАМЭ/. Тус цэцэрлэг 2019 оны ажлын төлөвлөгөөндөө тусгагдсан томоохон ажлын нэг болох монгол ахуйг хүүхэд багачуудад таниулах зорилго бүхий "Ёс заншил"-ын өргөөг багш ажилчдынхаа санаачилгаар байгуулж, хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж эхэлжээ.

 Бага насны хүүхдийг Монгол ахуй, үндэсний хэл, соёл, ёс өв уламжлалаа мэдэж, эрхэмлэдэг тэдгээрийг хүндэтгэн дээдлэх төлөвшлийг бүрдүүлэх зорилготой аж. Өргөөг монгол зан үйлийн хэрэглэгдэхүүн болгон сургалтад хэрэглэхийн зэрэгцээ  монгол тоглоом наадгайн тэмцээн зохион явуулахад ашиглана гэж цэцэрлэгийн дарга Ц.Ариунаа хэллээ.


Цэцэрлэгийнхэн шинэ өргөөгөө нээж, "Дээлтэй монгол" өдөрлөг зохион байгуулж, тус цэцэрлэгийн хүүхдүүд ерөөл магтаал, хэлц үг, мэндлэх хүндлэх ёс зэрэг зан үйлийг үйлдэн  эцэг эхдээ үзүүлжээ. Энэ үйл ажиллагаанд 300 гаруй эцэг эх, 280 гаруй хүүхэд багачууд оролцсон байна.

Цэцэрлэгийн ажилчид, албан хаагчдын өөрсдийнх нь санаачилгаар 1.2 сая  гаруй төгрөгийг зан заншлын өргөө байгуулахад зарцуулжээ.

 "Хүмүүн" цэцэрлэг аймгийн хэмжээнд 2018 онд ажил үйлчилгээгээрээ  тэргүүлсэн байна.


Холбоотой мэдээ