С.Мөнхчулуун Нийслэлийн Засаг даргад дахин нэр дэвшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-19 14:44:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Хяналтын ерөнхий зөвлөлөөс НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, удирдах шатны байгууллагын шийдвэрийг зөрчсөн гэх үндэслэлээр МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргасан. Энэ талаар өнөөдөр НИТХ төлөөлөгч С.Мөнхчулуун товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Миний бие хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлж, олонхын санал авсан. Гэвч Хяналтын ерөнхий зөвлөлөөс намайг Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын удирдлагуудад өргөдөл гаргах болно. Мөн НИТХ-ын дараагийн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргад дахин нэр дэвших болно. НИТХ-ын төлөөлөгчид ч намайг дэмжиж байгаа" гэв.

Холбоотой мэдээ