Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-02-18 11:10:48

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй “Зөв хөдөлмөрч залуу” дэд хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр Ховд их сургууль дэргэдээ “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж,  нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж, Сургалт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч О.Мөнхжаргал болон албан байгууллага, аж ахуйн нэгж, компани, ХИС-ийн оюутны холбооны төлөөллүүд оролцов.

ХИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь мэдээллийн сан бүрдүүлж, эргэлтэд оруулах, оюутнуудын хөдөлмөрийн зах зээлд бэлдэх сургалтуудыг зохион байгуулах, ажил олгогчидтой хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар суралцаж буй оюутнуудыг дадлагын бааз, цагийн болон байнгын ажлын байраар хангах зорилготой юм.

Мөн төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх нэр хүндийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд оюутнууд тус төвд хандаж цагийн ажил, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, нийтийг хамарсан ажил, байнгын ажлын байранд зуучлуулах боломжтой юм.

Холбоотой мэдээ