Архангайн Өлзийт суманд 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2019-02-16 18:33:17

Архангай /МОНЦАМЭ/ Өнөөдөр буюу 2019 оны 2-р сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 13 цаг 23 минутад Архангай аймгийн Өлзийт сумын нутагт 4,6  магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Аймгийн онцгой байдлын газрын 7033105 утсанд Ѳлзийт сумаас зүүн урд зүгт Ямаат багийн нутаг дэвсгэрт 4,6 магнитутын хүчтэй газар хѳдлѳлт болсон тухай мэдээллийг 13.48 цагт ѳгсѳн байна. Ямаат баг нь аймгийн тѳвѳѳс 120 км-ын зайтай бѳгѳѳд аймгийн тѳвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой  мѳн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км-ийн зайд, өргөрөгийн 47.88, уртрагийн

102.79-т  байсан бөгөөд хүн малгүй эзгүй хээр газар юм. Газар хөддөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.

Холбоотой мэдээ