Сар шинийн баярын өдрүүдэд 63 гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-13 21:07:27

Ховд /МОНЦАМЭ/ Сар шинийн баяраар буюу хоёрдугаар сарын 04-11-ний өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт  нийт 63 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 58 буюу дийлэнх хувь нь архинаас хамааралтай гомдол, дуудлага байжээ. 

Үүнд, гэмт хэргийн шинжтэй 4 гомдол мэдээлэл, зөрчлийн  талаарх 59 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зөрчлийн талаарх гомдол мэдээллээс олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага 11, зам тээврийн зөрчил 6, гэр бүлийн хүчирхийлэл 1, цагдаагийн албан хаагчийн илэрүүлсэн зөрчил 11, бусад төрлийн зөрчил 30 бүртгэгдсэн нь өмнөх сарын мөн үетэй харьцуулахад баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчил харьцангуй бага гарсан гэж  аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас мэдээллээ.   

Н.Лхагва





 

 

 


Холбоотой мэдээ