Өнөөдөр: "Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж"-ийг танилцуулна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт МҮЭСТО-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно.
11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байрны Иргэний танхимд НЗД-ын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын сагсан бөмбөгийн "Улаанбаатар лиг"-ийн 10 жилийн ойд зориулсан тэмцээний сугалаа явагдана.
11.00 цагт Манба дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгын “Мөргөлийн эгшиг” тоглолт болно. Холбогдох дугаар: 99040811
11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж, мэдээлэл хийнэ.
11.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Болорсофт компаниас "Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж"-ийг танилцуулна.
11.40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд "Цагаан дарь эх бурхан"-ыг нэг өдөрт багтаан бүтээнэ. Холбогдох дугаар: 11-342195, 88016871, 88136969
11.40 цагт ШӨХТГ-ын хурлын танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн хэлний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
13:00 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны хурал зохион болно.
15.00 цагт Тэнгис кино театрт “Зоорь 2” УСК-ны нээлт болно. Холбогдох дугаар: 88119484
Зая Бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд агсны "Гонзог" ерөөл буяны хүрээнд:
08.30 цагт Гандантэгчинлин хийдийн Идгаачойнзинлин дацанд VII Зая гэгээний лагшин шүтээнд сүсэгтэн олон мөргөж, хүндэтгэнэ.
12.00 цагт Идгаачойнзинлин дацангаас гэгээн хутагтын лагшин шүтээнийг Архангай аймгийн Заяын хүрээнд зална.