Агаар бохирдуулагч хий хэвийн хэмжээнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-20 19:06:29

Архангай /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотын агаарын чанарыг өнгөрсөн 1 дүгээр сард агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/-ийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлжээ.

Нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 0.033 мг/м3, хамгийн их агууламж 0.128 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их агууламж 0.116 мг/м3 байсан нь MNS4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдол гараагүй байна.

Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 01-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж, азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж 2018 оны 1-р сараас өссөн дүнтэй гарчээ.

Холбоотой мэдээ