БНХАУ-д нэг сая орчим гахайг устгажээ

Дэлхийн мэдээ | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-02-02 14:44:53

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд нэг сая орчим гахайг устгасан байна.


БНХАУ нь дэлхийн гахайн махны хэрэглээний тэн хагасаас илүү хувийг /жилд 700 сая/ хангадаг хэдий ч  өнгөрсөн онд 1.6 сая гахайг гадаадын зах зээлд нийлүүлсэн тухай АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ.


Мөн өвчний тархалтыг бууруулахын тулд гахайн жижиг фермүүдийн тоог бууруулж, том фермүүдийг байгуулах зэрэг олон арга хэмжээг БНХАУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа юм.  


Гахайн мялзан өвчний эмчилгээ болон вакцин одоогийн байдлаар байхгүй байна. 

Холбоотой мэдээ