ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-31 16:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн. Уг саналыг Ерөнхий сайд хүлээн авч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ