Ховд аймгийн Онцгой байдлын газар музейтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-05 00:03:53

Ховд/МОНЦАМЭ/ Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Түүхэн музейн нээлтийн арга хэмжээ энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдөр болж, онцгой байдлын алба хаагчид болон ахмад ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой тус музейд 180 гаруй үзмэр дэлгэгдээд байна. Тухайлбал, Онцгой байдлын газрын түүхэн зургийн цомог, үе үеийн удирдлагуудын болон тус газраас төрөн гарсан анхны хурандаа Б.Ганзориг, хурандаа Я.Буянтөр дэд хурандаа н.Ганбат дарга нарын өмсөж, эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, эд зүйлс, Онцгой байдлын албанд хэрэглэгдэж байсан анхны байлдааны хувцас хэрэглэл, аврагчдын багаж зэвсэглэмж зэрэг үзмэрүүд дэлгэгдэж, олны хүртээл боллоо. Мөн Онцгой байдлын албаны үе үеийн удирдлага болон байгууллагын түүхэн замналаар танилцуулга хийж, байршуулсан байна. 

                                                                                                                 Н.Лхагва


Холбоотой мэдээ