Баян-Овоо сумын инженерийн шугам сүлжээний ажилд 350 сая төгрөг шийдвэрлэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-31 21:04:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Овоо суманд ажиллах үеэрээ тус сумын инженерийн шугам сүлжээний ажилд 350 сая төгрөг шийдвэрлэж өгөхөө мэдэгдсэн байна.

Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар, Засаг дарга Д.Баянмөнх нар оролцов.

Тус сумын удирдлагууд орон нутгаас онцлог ажлууд, 2019 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар, сумын ЕБС-ийн шинэ дотуур байр, малчдын аравтын бүлгийн ажлаас танилцуулж, суманд инженерийн шугам тавьж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас санхүүжилт хүссэн юм.

Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, би анх парламентад сонгогдохдоо энэ тойргоос сонгогдож, Баян-Овоо сумынхан 32 настай залууг УИХ-д итгэл хүлээлгэн илгээж байлаа. Тиймээс би Баян-Овоо сумын, Хэнтий аймгийн боловсон хүчин. Тэр сонголт бол Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг сонгосон сонголт юм хэмээн онцолж байлаа.

Холбоотой мэдээ