Цаг агаарын мэдээллийг малчид өдөр бүр 50 төгрөгөөр хүлээн авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-29 12:54:53

Завхан/МОНЦАМЭ/. Завханы 24 сумын 7000 гаруй малчин гар утаснаасаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай урьдчилсан мэдээллийг өдөр бүр хүлээн авч байна.

Харин Мерси Кор байгууллагаас хэрэгжүүлж буй Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийн хүрээнд малчид цаг агаарын мэдээг гар утсандаа өдөр бүр хүлээн авах боломжтой юм. 

Малчид нь үүрэн телефоны жимобайл, скайтелийн утсаар дамжуулан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай урьдчилсан мэдээллийг тухайн багийнхаа түвшинд 130105 тусгай дугаарт сум, багийнхаа зип кодыг мессежээр илгээснээр зургаа хүртэл хоногийн болон сумын бэлчээрийн ургацын мэдээллийг мессежээр авч байна. Тухайлбал Улиастай сумын цаг агаарын мэдээг авахыг хүсвэл 81090 3 гэж бичээд 130105 дугаарт илгээхэд эхний хоёр өдөр, 81090 4 гэж бичихэд дараагийн хоёр өдрийн цаг агаарын мэдээллийг авах ажээ.

Харин 24 сумын малчид  доорх кодын дагуу мэдээлэл авах аж.

Алдархаан сум 81190, Асгат сум 81170,  Баянтэс сум 81160, Баянхайрхан сум 81180, Дөрвөлжин сум 81280, Завханмандал сум 81270 гээд өөрийн сумын кодыг илгээснээр малчин та өөрийн багийн бүсчлэлийн кодыг 130105 дугаарт илгээн цаг агаарын болон хөдөө аж ахуйн 12 төрлийн мэдээллийг 50 төгрөгөөр хүлээн авах боломжтой юм  байна.

Өнгөрсөн жил тус төслийн хүрээнд Завханы 5000 гаруй малчин цаг агаарын мэдээллийг хүлээн авч байсан бол энэ жил энэ тоо 2000-аар өсчээ. Түүнчлэн ОБЕГ-аас нийтэд мэдээлэх аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг малчид хүлээн авч байна. Мессеж нь автомат системтэй бөгөөд ган, зудын аюулд нэрвэгдэх хамгийн өндөр магадлалтай Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан гэхчлэн 17 аймгийн 209 сумын малчид ашиглаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ