Дундговь аймгаас гурван ахмад Ерөнхийлөгчийн бэлгийг авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн харъяат Ц.Должинсүрэн, Сайнцагаан сумын иргэн С.Цэсрэн, И.Цэрэнгаажид нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сар шинийн бэлгийг хүлээн авч байна.
Мөн аймгийн хэмжээнд 90-ээс дээш настай 97 ахмад настан шороон гахай жилийн сар шинийн босгон дээр аймгийнхаа Засаг даргын гарын бэлгийг хүлээн авч байна.
Тус аймагт 5000 орчим ахмад аж төрдөг. Тэднээс 90 болон түүнээс дээш настай 100 ахмад настан бий. Монгол Улсын Ерөнхийлөгч 100 болон түүнээс дээш настай, аймгийн Засаг дарга 90- 99 настай, сумын Засаг дарга 80- 89 настай ахмадууддаа сар шинийн бэлэг тус тус гардуулдаг уламжлалтай.
90 болон түүнээс дээш настай ахмад Сайнцагаан суманд 32, Эрдэнэдалай суманд 16 хүн амьдарч байгаа нь аймагтаа хамгийн олон өндөр настантай сум болж байна.