БОЭТ-д 53 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-28 13:02:05

Ховд/МОНЦАМЭ/ Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжиж байна.

Энэхүү төслийн нэгдүгээр үе шатны 53 нэр төрлийн 102 тоног төхөөрөмжийг  БЭОТ-д нийлүүлж, угсралтын ажил эхэлжээ.

Ирэх зургаадугаар сард СТ сканнер, хүчилтөрөгчийн хийн станц, төслийн телемедицин хэсгийн тоног төхөөрөмжүүд ирнэ гэж эмнэлгийн удирдлагууд хэллээ. Тус төслийн үр дүнд ард иргэд өвчнөө цаг алдалгүй оношлуулах, орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх боломж бүрдэх юм. 

                                                                                                                  Н.Лхагва 









Холбоотой мэдээ