"70 агшин-70 түүх" уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-23 20:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан БНХАУ-ын төв телевиз ССТV-ийн монгол хэлний салбар, Монгол Улсын зураг, мэдээллийн "Mongolian photo news" сэтгүүлтэй хамтран "70 агшин-70 түүх" сэдэвт гэрэл зургийн тааварт уралдаан зарлалаа.

CCTV-ийн монгол хэлний салбарын mn.cctv.com болон фэйсбүүк дэх cctvmongol пэйж, Монгол Улсын inet.mn сайтуудад өдөрт нэг гэрэл зургийг асуултын хамт нийтлэх юм байна. Тухайн гэрэл зургийн сэтгэгдэл хэсэгт асуултын хариуг бичиж уралдаанд оролцоно. Гурван сарын турш 70 гэрэл зургийн асуултад хангалттай хариулсан нэг хүнийг шалгаруулж "Хуавэй" брэндийн хамгийн сүүлийн үеийн гар утсаар шагнах аж.

Холбоотой мэдээ