ӨНӨӨДӨР: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар мэдээлэл хийнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-22 08:00:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 22-нд болох үйл явдлын тойм:

08.30 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцна. Утас: 88054040

10.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Хан-Уул дүүрэгт байрлах сав баглаа, боодлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99073940

11.00 цагт Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эсрэг талд байрлах Сэргээн засах эмнэлэгт Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах орчин үеийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 99931551, 88727317

11.00 цагт “Корпорейт конвеншн центр"-т ХНХЯ-наас зарласан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99815918, 91915340

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авсан компаниудын хэргийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар хуульчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэний эрхийн тунхаглал" ТББ-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ