Дэлгүүрийн талон хортой гэдгийг эрдэмтэд анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2019-01-19 12:48:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед манай иргэд НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дэлгүүр, худалдааны газраас төлбөрийн хариуд авсан талоноо ихээр хадгалах болсон. Тэгвэл уг талоныг тусгай саванд хүнсний зүйлс, хүүхдээсээ хол газарт байлгах хэрэгтэй юм байна. Учир нь уг талоныг хэвлэдэг термо цаасны бүтцэд эм эстроген гормонтой адил бисфенол А /ВРА/ гэдэг хүний эрүүл мэндэд аюултай химийн бодис ордог болохыг Гранадын их сургуулийн судлаачид тогтоожээ. ВРА  нь хавдар, үргүйдэл, аутизм, чихрийн шижин, үр зулбалт зэрэг өвчний эрсдэл авчирдаг байна. Судлаачид Бразил, Испани, Францын дэлгүүр, нийтийн хоолны газрын талоныг шинжлэхэд, Бразил, Испаны талонуудад ВРА 90 хувьтай, харин Францынх 50 хувьтай байжээ. Термо цаас буюу талоныг ердийн цааснаас ялгахад хялбархан, халаахад хурдан харладаг байна. Тиймээс толанаасаа хурдан салж, гэртээ хураахгүй, ядаж талонаа хоол хүнснээсээ хол байлгахыг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна. Мөн автомашин, цүнхэндээ хадгалж болохгүй юм байна шүү.

Холбоотой мэдээ