Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-18 08:13:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

2019 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Говийн бүс нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, цас багатай энгэр газар болон говь, талын нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ