Саран дээр анх удаа соёолсон ургамал үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-01-17 14:51:17

БЭЭЖИН. /TASS/. Сарны ар талд газардсан Хятадын "Чанъэ-4" аппаратын бүхээгт соёолж ургасан хөвөнгийн үр үхсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв.


Тус агентлагийн мэдээлснээр, шим тэжээл бүхий битүү саванд явуулсан "Lunar Micro Ecosystem" биологийн туршилт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт эрдэмтэд тийм ч их найдвар тавиагүй аж. Соёолжийг үхүүлсэн хүчин зүйл нь Сарны шөнө гэж үзэж байна. Манай гарагийн дагуул дээр шөнө болоход гадаргуугийнх нь температур Цельсийн -170 хэм хүртэл доошилдог аж. Хөвөнгийн үрээс гадна, Саран дээр рапс, төмс, тосны ургамлуудын суулгацыг туршсан боловч амжилтгүй болжээ.


Хятадын "Чанъэ-4" аппарат нэгдүгээр сарын 3-нд Сарны ар талын Эйткен-Өмнөд туйлын бүсэд анх удаа амжилттай газардсан билээ.


Холбоотой мэдээ