Үйлдвэрлэл сургалтын “Нэг цэг”-ийн үйлчилгээг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн
боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж,
сургалтын мэдээ, мэдээллээр хангаж ажиллах “Нэг цэг”-ийн үйлчилгээг МҮХАҮТ-ын
дэргэд байгууллаа.
Үйлчилгээг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Нийгмийн түншлэл” төслийн хүрээнд нээжээ.
Дээрх төслийн хүрээнд ААН, байгууллагуудаас үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш ажиллаж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаа авахад нийт судалгаанд оролцогчдын 79 хувь нь аж ахуй нэгж байгууллага болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай гэсэн дүн гарсан байна.
Дадлага сургалтын тухай нэгдсэн мэдээ мэдээлэлгүй байгаа нь ур чадвартай ажилтан бэлтгэхэд сөргөөр нөлөөлж байна гэсэн
хариултыг өгсөн байна. Энэхүү ойлголтын зөрүүг арилгах зорилгоор МҮХАҮТ-ын
дэргэд нэг цэгийн үйлчилгээг нээж ажиллуулж байгаа юм.
“Нэг цэг”-ийн
үйлчилгээний нээлтэд мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн “Майн тех” болон “Шинэ үе” төв, “Мера”, “Сор кашмер”, БҮТИ, “Талх чихэр” ХХК,
Монгол-Солонгосын политехникийн коллеж, Технологийн дээд сургуулийн төлөөллүүд
оролцож, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг зохион байгуулах хамтарсан санамж
бичигт гарын үсэг зурсан юм.
Б.Болд