Хилийн автозамын боомтууд шинэ оны эхний өдөр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-31 09:33:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд Шинэ жилийн баярын өдрүүдэд нэг хоног амарна.

Манай улсад хүчин төгөлдөр мөрддөг Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хууль болон Монгол Улс,  БНХАУ хоёр орны Засгийн газрын хоорондох хэлэлцээрээр заасны дагуу Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтууд нэгдүгээр сарын 1-ний өдөр амрахаар болсон байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж, нисэх онгоцны болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллана.

Холбоотой мэдээ