Энэ онд Венесуэлд 23 мянган хүн бусдын гарт амиа алдсан байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-28 14:08:53

МОСКВА. /ТАСС/. Энэ онд Венесуэл улсад 23 мянга орчим хүн бусдын гарт амиа алджээ. Энэ тухай тус улсын “Observatorio Venezolano de Violencia” төрийн бус байгууллага жил бүр гаргадаг илтгэл тайлангаа танилцуулах үеэрээ мэдээлсэн байна.


Тус байгууллагын мэдээлснээр, улиран одож буй онд бусдын гарт амиа алдсан хүмүүсийн тоо 23047 байснаас 10,4 мянга нь гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан бол 7,5 мянган хүн хууль сахиулах байгууллагуудтай үүссэн сөргөлдөөний үеэр амиа алдсан байна. Түүнчлэн 5,1 мянга хүний амиа алдсан хэргийн шалтгааныг тогтоож байгаа аж. Энэ онд 100 мянган хүн тутамд бусдын гарт амиа алдсан 81,4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос бага байжээ.


Венесуэлийн эрх баригчид тус байгууллагын статистик мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ онд бусдын гарт амиа алдсан хэргийн тохиолдол 100 мянган хүн тутамд 30 болтлоо буурсан гэж Венесуэлийн Дотоод хэргийн сайд Нестор Ревероль өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ