Баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-27 18:56:30
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас шинэ жилийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхээр ХСИС-иас 200 сонсогч хүч нэмэв.
Түүнчлэн тус албанаас зохион байгуулж буй “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж, гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах юм байна. Мөн төв болон алслагдсан гэр хорооллын гудамж замуудад шөнийн хяналт шалгалт хийж согтуугаар замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр ажиллах аж.
Холбоотой мэдээ