Мандалговь хотын агаарын бохирдуулагч элементийн агууламж хэвийн хэмжээнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-27 15:24:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. УЦУОШТөвөөс гаргасан мэдээгээр Мандалговь хотод 12 дугаар сарын байдлаар агаарт агуулагдах азотын давхар ислийн болон хүхрийн давхар ислийн агууламжийн хэмжээ хүлцэх агууламжаас давсан тохиолдол илрээгүй бөгөөд агаарын чанарын индексээр үнэлэхэд сайн түвшинд байгаа ажээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори агаар бохирдуулагч болох хүхрийн давхар исэл (SO2), Азотын давхар исэл (NO2)-ийн агууламжийн сорьц авч шинжилгээ хийдэг байна.

12 дугаар сард агаарт агуулагдах азотын давхар ислийн дундаж агууламж 0.016мг/м3 хэмжээтэй байгаа бол хүхрийн давхар ислийн агууламжийн дундаж нь 0,007мг/м3 хэмжээтэй байна.

Азотын болон хүхрийн давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй байдаг ажээ.

2017 оны эцсийн статистик мэдээгээр Дундговь аймгийн төв Мандалговь хотод нийт 3732 өрхийн 12339 хүн амьдарч байгаа ба Мандалговь хотын хувьд хотуудад тулгамддаг агаарын бохирдол байхгүй байгаа ажээ.

Холбоотой мэдээ