Чансаа өндөр 128 бөхийн барилдаан "Буянт-Ухаа"-д болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-25 12:11:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  

Энэ оны 12 дугаар сарын 29-нд болох Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спортын ордонд болно.


Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд үүссэн маргаан өнгөрсөн 7 хоногт нэг мөр цэгцэрч, Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаагаа явуулах болсон. МҮБХ-ны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Харин Бөхийн өргөөг нээж, бөхөө, үзэгчээ авахад бэлэн болоогүй байгаа аж.


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд биш Буянт-Ухаа цогцолборт барилдааны тов нь эрт гарч билетээ зараад эхэлжээ. Харин шинэ он гарч, Цагаан сарын барилдаан Бөхийн өргөөнд болох магадлал өндөр байгаа юм.

Холбоотой мэдээ