Хашаатын даваанаас Шургын гүүр хүртэлх 50,0 км авто замыг улсын комисс хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-21 14:24:41

Ховд /МОНЦАМЭ/Азийн хөгжлийн банкны МОН-3129 зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн багц CW1-1 багц Хашаатын даваанаас Шургын гүүр хүртэлх 50,0 км авто замыг 100 хувь гүйцэтгэж  улсын комисс хүлээн авч, нээлтийн ёслол энэ сарын 17-нд боллоо.


Зам, тээврийн хөгжлийн яам БНХАУ-ын “Чайна Хуаши Интерпрайзиз“ компани, “Эйч Кэ Би Интернейшнль, Шинжианг авто зам, гүүрийн компани”-тай гэрээ байгуулан 2015 онд ажлаа эхэлсэн юм.

2018 оны 12-р сарын 17-ны өдрийн байдлаар Багц CW1-1: Хашаатын даваа-Шурагийн гүүр чиглэлийн 50 км замын ажлын гүйцэтгэл дууссан бол Багц CW1-2: Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 56.6 км замын ажлын гүйцэтгэл 100 хувьтай,  Багц CW1-3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км замын ажлын гүйцэтгэл 57,36 хувьтай  байна.

Замын барилгын ажлыг гүйцэтгэхэд нийт 320 хятад болон монгол ажилчид, нийт 130 зам барилгын машин механизм, тоног төхөөрөмж ажилласан байна.

Барилгын ажлын талбайд зөвлөх багт 1 багийн ахлагч, зургаан гадаад мэргэжилтэн, 18 инженер, 9 захиргааны нийт 35 хүн ажиллажээ.

Мөн Ховд, Баян-Өлгий аймгуудын холбогдох сум, орон нутгийн байгууллагууд ард иргэд хамтран ажилласан байна.

Улсын комиссын ажлын хэсгийн бүрэлдхүүнд Зам, тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхболд, Зам тээврийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Ц.Батжаргал, мэргэжилтэн улсын байцаагч Х.Энэрэлсайхан, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Оюундэлгэр нар ажиллалаа.

Харин орон нутгаас Ховд аймгийн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Сувдаа, Эрдэнэбүрэн сумын засаг дарга У.Цэрэнтогтох, Цагдаагийн Замын цагдаагийн тасгийн дарга Н.Балжинням, мэргэжлийн Хяналтын газрын авто замын улсын байцаагч Б.Ганзориг, байгаль орчны мэргэжилтэн Б.Ариундолгор нар оролцлоо. 

Холбоотой мэдээ