Л.Оюун-Эрдэнэ: МАН дотоод зөрчлөө шийдвэрлэх сүүлийн боломж
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын
ордонд 11.00 цагт эхэлсэн МАН-ын 28 дугаар бага хуралдаан түр
завсарлав.Завсарлагааны өмнө МАН-ын удирдлагууд болон Бага хурлын гишүүд
өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон намын шинэчлэлийн талаар үг хэлснийг
тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж: МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйн
шалтгаан бол “60 тэрбум”-ын хэрэг. Тухайн үед би МАН-ын удирдлагуудыг ёс зүйн
хариуцлага хүлээ гэж хэлж байсан. Өмнө нь би УИХ-ын даргаар ажиллаж байхдаа
Монголын парламентын нэр хүндийг бодоод ажлаа хүлээлгэн өгч байлаа. Одоо УИХ-ын 40 орчим гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байна. Нэг хүний
албан тушаалтай тэнцэх УИХ байж болохгүй.
Нийслэлийн Засаг дарга
асан С.Батболд: ЖДҮХС-гаас зээл авсан бүх хүн хариуцлагаа хүлээх ёстой. “Би биш
манай ах, дүү, хамаатан садан авсан” гэх тайлбар хийхээ болих хэрэгтэй.
Өнөөдөр зөвхөн УИХ-ын даргын асуудал биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Амарбаясгалангаас эхлээд бүх хүний хариуцлагын асуудлыг хөндөх нь зөв.
УИХ-ын гишүүн
Л.Оюун-Эрдэнэ: МАН дотоод зөрчлөө шийдвэрлэх сүүлийн боломж өнөөдрийн хурал
байж магадгүй. Тиймээс Бага хурлын цагийг сунгаад ч хамаагүй тодорхой шийдвэр
гаргах хэрэгтэй. Өнөөдөр бид
намын шинэчлэлттэй холбоотой асуудлаа шийдэж чадахгүй бол маргааш ард түмэн
үнэлт, дүгнэлтээ өгөх болно.
УИХ-ын гишүүн
Б.Энх-Амгалан: 2012-2016 онд Засгийн газрын гаргасан бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр,
Цэвэр агаар сан, АСЕМ зохион байгуулах хөрөнгийг олон тэрбумаар нь зүй бусаар
ашигласан асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Одоо ЖДҮХС-гийн асуудал
нэмэгдлээ. Энэ зээлийг авсан хүмүүс зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг
нарийвчлан шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн үүний цаана “Эрдэнэт
үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудал ч бий. Бид өнөөдөр
энэ бүх асуудлыг шийдвэрлэх шударга ёсыг тогтоох хэрэгтэй.