"Дархан Хүнс" ХК-ийн хувьцаа 14.97 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-19 16:36:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 1,033,710,198 төгрөгийн үнийн дүн бүхий 8,442,468 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс  "Дархан Хүнс" ХК-ийн DHU хувьцаа 14.97 хувиар, "Махимпекс" ХК-ийн MMX хувьцаа 14.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако Түлш" ХК-ийн NKT хувьцаа 14.96 хувиар, "Мон-Ит Булигаар" ХК-ийн MBG 14.77 хувийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.52 хувиар буурч 20351.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,398,971,633,854.51 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ