Аянаар 80 гаруй хүүхдэд дулаан хувцас бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 16:21:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Дулаан өвөлжье” аяныг “Цэцэн даян” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхүүдэд өвлийн хувцас бэлэглэх зорилгоор дээрх аяныг санаачилжээ. Аянд Арвайхээр сумаас “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т сонгогдсон өрхийн 6-10 насны 85 хүүхдүүдийг хамруулсан бөгөөд хандивлагч аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн сайхан сэтгэлийн дэмээр 3 сая төгрөгийн өртөг бүхий дулаан хувцас бэлэглээд байна. Мөн аяны хүрээнд хувь хүний харилцаа, хандлага өөрчлөх сургалт зохион байгуулж буй аж.

Холбоотой мэдээ