Говь ХК-ийн хувьцааны арилжааг нээхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-14 19:52:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын албан шаардлагаар “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг нээхээр болов. Тодруулбал, тус хорооны улсын байцаагчийн энэ сарын 13-ны өдрийн 58 тоот албан шаардлагад дээрх шийдвэрийг гаргаж энэ сарын 14-ний өдөр эл хувьцааг нээхээр болсон байна.

Говь ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан үнэт цаасны арилжааг энэ сарын 03-ны өдрөөс эхлэн түр зогсоогоод байсан юм.

Холбоотой мэдээ