Хөлөнбуйрын Улаан загалмай нийгэмлэг Дорнод аймагт тусаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
amgalan@montsame.mn
2016-03-09 13:28:34

ХӨЛӨНБУЙР ХОТ. /hlbrdaily/. БНХАУ-ын Хөлөнбуйрын Улаан загалмай нийгэмлэг Монголын Дорнод аймгийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран тусламжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Хөлөнбуйр хотын шинэ дүүргийн захиргааны газарт зохион байгууллаа.

Тус хотын орлогч дарга,  Улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Яо Чин уг арга хэмжээнд оролцжээ.

2015 оны 11 дүгээр сараас Дорнод аймаг цагаан болон хүйтэн зудад нэрвэгдсэнд 400 айл өрх өртжээ. Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Улаан загалмай нийгэмлэг БНХАУ-ын Хөлөнбуйрын Улаан загалмай нийгэмлэгээс тусламж хүсчээ. Дорнод аймаг нь Хөлөнбуйр хоттой нөхөрсөг харилцаатай бөгөөд хоёр хотын харилцаа өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байна. Дорнод аймгийн зудад нэрвэгдсэн ард иргэдэд туслах үүднээс Хөлөнбуйрын Улаан загалмай нийгэмлэг Дорнод аймгийн Улаан загалмай нийгэмлэгт 54 мянган юанийн өртөг бүхий 240 гутал, 150 гадуур хувцсыг хандивлажээ.

Улаан загалмай нийгэмлэг нь олон улсын хүмүүнлэгийн байгууллага тул харилцан дэмжиж туслах үүрэгтэй бөгөөд энэ нь талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тус дөхөм болж байна гэж Хөлөнбуйрын Улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Яо Чин хэлэв.

Б.Өлзийням

Холбоотой мэдээ