Нохойны ноосоор бэлхүүсний даруулга хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 16:49:23

“Монгол тэмээ 999” арга хэмжээний үеэр тэмээний болоод тэмээтэй холбоотой болон говь нутгийг тодорхойлох бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан юм.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд Өмнөговь аймгийн сумдаас гадна Хөвсгөлийн брэнд болон бусад газруудаас ч олон төрлийн бүтээгдэхүүн ирж говьчуудад үйлчиллээ. Энэ үеэр Өмнөговь аймгийн Ноён сумын малчин Тулгазанын худалдаалж байсан нохойны ноосоор хийсэн бүслүүр иргэдийн анхаарлыг татаж байв. Тэрээр ярихдаа “Нохойг самнаад ноосыг нь ноос сэмлэх машинд сэмлэж голд нь бэлэн утас оруулан нийтгэж нэхмэлийн утас болгоод нэхсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь нуруу бөөрөнд их сайн” гэлээ.

Ямар ч байсан нохойгоо хүртэл самнаж бүтээгдэхүүн болгосон говьчууд ажилсаг гэдгээ үүгээр харуулсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ