11 давхраас нэгэн эмэгтэй унасан золгүй хэрэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-06 16:02:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны ѳдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет орон сууцны хотхоны 11 давхраас 31 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг гарчээ. Тус хотхонд оршин суух 31 настай эмэгтэй согтуурсан үедээ том ѳрѳѳнийхѳѳ цонхноос унаж барсан байна. Талийгаач 11 давхраас унахдаа зогсоолд байх автомашин дээр унаж нас барсан байсныг хэргийн  дуудлагаар  Баянзүрх дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж газар дээр нь үзлэг шалгалт хийжээ. Золгүй хэрэгт Эрүүгийн хэрэг нээн мѳрдѳн шалгах ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ