“Алтан үзэг” сэтгүүл зүйн улсын наадамд 305 бүтээл иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-05 16:21:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” сэтгүүл зүйн улсын наадмын ялагчид тодорлоо.

Энэ удаагийн наадмыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, МУИС, МУБИС хамтран зохион байгуулсан юм. 

Ес дэх жилдээ болж буй уг наадамд сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн оюутнууд нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэлийн төрлөөр нийт 305 бүтээл ирүүлсэн байна.

Оюутнууд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол болон Хотын соёл” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн дээрх таван төрлөөс нийт 80 гаруй бүтээл ирүүлж, шалгарсан гурван бүтээлийн эздийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна. 

Холбоотой мэдээ