Говь брэнд 2016 оны хавар, зуны загваруудаа толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-07 17:23:11

Монгол Улсын томоохон экспортлогч брэнд болох Говь компани гадаад худалдааны түншүүд болон худалдан авагчдын сонирхлыг ихээр татсан 2016 оны хавар зуны загварын шоугаа өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа.

 Нийт 400 гаруй зочид төлөөлөгч оролцсон энэ удаагийн загварын шоунд урин цагийн уур амьсгалд тохирсон Color Bomb, Bohemian Love, Simplicity, Sendem гэсэн 100 хувийн ноолуур зонхилсон дөрвөн коллекцийг танилцуулсан нь урьд өмнөхөөсөө илүү олон төрлийн онцгой дүр төрхийг илэрхийлэв.

Түүнчлэн тус компани ноолуурын салбарт хамгийн өндөр, нарийн технологийг нэвтрүүлж ирсэн. Энэ уламжлалын дагуу саяхнаас Япон улсын Taishoboseki Industries компанийг толгойлдог Кеничи Кондоу хэмээх дэлхийд ховорт тооцогддог мэржилтэнтэй хамтран Монголд төдийгүй дэлхийд анхдагч ноолууран болон хөвөн утасны хамгийн нарийн технологийг хувцас загварт нэвтрүүлжээ.

 GOBI SS16 КОЛЛЕКЦИЙН ТАНИЛЦУУЛГА

 Bohemian love Загварын чиг хандлагад зонхилж эхлээд буй 1970-аад оны  boho буюу bohemian style энэ коллекцид ч тусгалаа олсон. Торго, илэг, цацаг зэргийг ашиглан  ноолууран бүтээгдэхүүний шинэлэг загварууд гаргахыг зорьжээ.

Color bomb 3D чимэглэл , гэрэлтдэг материал, хятадын тансаг торго зэргийг ашиглан эрхэмсэг тансаг бүсгүйчүүдэд зориулсан, зуны зөөлөн өнгүүд бүхий  загварууд гаргасан бол эрэгтэйчүүдэд зориулсан загварууд нь мөн л зөөлөн цэвэр өнгүүд бүхий биед хөнгөн загварууд болжээ.

 Simplicity Сонгодог хэв маягаар хувцаслах дуртай хэрэглэгчдийн сонирхлыг татах 3D чимэглэл, торго, илгэн материалтай хослуулсан минимал эрхэмсэг загварууд бүтээсэн бөгөөд энэ коллекцийн пальтонууд хоёр талаараа өмсөх зориулттай.

 Sendem Торго зураач, текстиль дизайнер Ч.Сэндэмтэй хамтарсан загварын коллекци нь Мадам Мари, Соно, Цагаан уул, Говь гэсэн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд нэхмэл болон хэвлэмэл технологитой загварт зураачийн өөрийн торгон зургийн бүтээлүүд шингэжээ.

Ж.Болор

 

 

 

Холбоотой мэдээ