Нийтийн сонсголоор төрийн үйлчилгээний талаарх ахмадуудын саналыг сонсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-04 12:30:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-аас санаачлан аймгийн ИТХ, Засаг Даргын тамгын газар, Ахмадын хороотой хамтран, “Ахмад настан ба төрийн үйлчилгээ” сэдэвт нийтийн сонсголыг Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал суманд зохион байгуулж, нийт  136 ахмад оролцож, саналаа илэрхийлжээ.  

2018 оны 11 дүгээр сард Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус төслийн хүрээнд нийтийн сонсгол хийхийн өмнө “Ахмад настнуудын тухай” хуулийн сургалт хийж, аймгийн засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийн талаар  танилцуулсан байна.  

Нийтийн сонсголоос ахмадын эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, ахмадын зөвлөх үйлчилгээ болон ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэх зэрэг нийт 157 санал гарч, гарсан саналуудыг багцлан аймгийн 2019 оны Эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар аймгийн удирдлагуудад хүргүүлээд байгаа юм.

“Нийтийн сонсголын тухай” хууль хэрэгжиж эхлээд 3 жил орчим хугацаа өнгөрсөн ч гэсэн өмнө нь орон нутагт нийтийн сонсгол хийгдэж байгаагүй учраас энэхүү үйл ажиллагаа нь дээрх хуулийг аймагтаа хэрэгжүүлсэн анхны сонсгол болсон ажээ.  

Холбоотой мэдээ