НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх суудлаа ЕХ-д шилжүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-30 12:04:57

БЕРЛИН. /Dailymail/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын төлөөлөгчийн суудлаа Европын Холбоонд /ЕХ/ шилжүүлэн өгөхийг Францын талд Германы Санхүүгийн сайд, дэд канцлер Олаф Шольц уриалжээ. 


Франц болон Германы тал ЕХ-ны армийг бий болгох саналыг дэмжсэний дараа Германы талаас энэхүү уриалгыг гаргасан байна.


О.Шольц мэдэгдэхдээ, хэрэв бид ЕХ-ны хяналтыг нэмэгдүүлэхийг хүсч л байгаа бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр ЕХ нэг байр суурийг илэрхийлэн үгээ хэлэх хэрэгтэй гэжээ. Ингэхийн тулд Францын талыг байнгын төлөөлөгчийн суудлаа ЕХ-д шилжүүлэх нь зүйтэй гэсэн байна.


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдэд Францаас гадна Их Британи, ОХУ, АНУ болон БНХАУ багтдаг. 

Холбоотой мэдээ