УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ёс зүйн дэд хороонд дахин хандлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ёс зүйн дэд хороонд “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай албан бичиг дахин хүргүүллээ.
Тэрбээр, “УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хэлэлцэхээр товложээ. Миний бие энэ оны 08 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон “60 тэрбум”-ын гэх хэргийг уг дэд хороогоор хэлэлцүүлэх албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс өнөөдөр уг бичгээ Ёс зүйн дэд хороонд дахин хүргүүлж байна” гэлээ.