Төслийн санхүүжилтийг 4 болон 9 дүгээр сард олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-07 10:34:13
oyuka_hu@yahoo.com

Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр Орхон аймагт 7 хөтөлбөр, нэг төсөл хэрэгжинэ. Үүнд 84 сая төгрөг зарцуулах бөгөөд 4800 иргэн хамрагдана.

Харин өнөөдрийн байдлаар бичил бизнесийг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих чиглэлээр иргэдийн төслийг бүртгэж эхэлжээ. Бүртгэл  14 хоногийн хугацаатай юм.  Үүний дараа ажлын хэсэг нягталж үзсэний үндсэн дээр санхүүжилт олгох, эсэхээ шийднэ. Тодруулбал, санхүүжилтийг 4 болон 9 дүгээр сард Хөдөлмөрийн яам олгоно. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Хөдөлмөрийн яам бүлгээрээ хамтарч ажиллах төсөл, хөтөлбөрийг дэмжиж байсан бол энэ жил хувиараа бизнес эрхлэгчийг дэмжих гэнэ. Ингэхдээ хоёр хүртэлх сая төгрөгөөр дэмжих ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ